Skip to main content

Энэ процесс хэр уддаг вэ?
Процессын нийт хугацаа нь цагаачлалын газраас олгосон зөвшөөрөл, аяллын баримт бичгийг олж авах, шаардлагатай бол нислэгийн боломжтой байдал болон ашиг хүртэгчийн хэрэгцээт онцгой шаардлага   зэрэг хувь хүн бүрийн нөхцөлөөс хамааралтай байдаг.

Хэн Унгарын Дэмжлэгтэй Сайн Дураар Буцах, Дахин Нэгдэх болон Мэдээллийн Програмд (УДСДБДНМП) хүсэлт гаргаж болох вэ?

  • Орогнол хүсэгч болон цагаачид
  • Тусламж үзүүлсэн ашиг хүртэгч эсвэл түр хугацааны хамгаалалт
  • Унгарт оршин сууж буй Европын бус иргэд

Яагаад та ЦОУБ тусламжтайгаар буцах ёстой вэ?
ЦОУБ нь цагаачдыг гэртээ аюулгүй, нэр төртэйгөөр буцахад тусалдаг мэргэжлийн байгууллага юм. ЦОУБ тусламжтайгаар буцах нь албадан гаргахын хамгийн хүнлэг хувилбар юм. Аялал нь төлбөргүй - ЦОУБ таны аялалтай холбогдох бүх зардлыг гаргах бөгөөд шаардлагатай бол хүргэлтийн үйлчилгээг үзүүлж болно.

ЦОУБ тусламжтайгаар ямар улсууд руу  буцаж болох вэ?
ЦОУБ таны уугуул нутаг дахь гэр рүүгээ буцахад тусалдаг.

Би паспорт болон бусад баримт бичиггүй бол програмд хүсэлт гаргаж болох уу?
Тийм, Та хүсэлт гаргаж болно. Гэхдээ энэ тохиолдолд таныг буцахад шаардлагатай баримт бичгийг эрх бүхий байгууллагаас авах шаардлагатай болох тул  процесс энгийнээс илүү хугацаа авна.

Би энэ буцах туслалцааг нэгээс илүү удаа ашиглаж болох уу?
Үгүй, та энэ программын хүрээнд зөвхөн НЭГ удаа гэр рүүгээ буцах боломжтой.

ЦОУБ-с ямар санхүүгийн туслалцаа үзүүлдэг вэ?

Энэ програмын хүрээнд уугуул нутагтаа буцах аялалд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дураар буцагч бэлэн мөнгөөр 50 евро авдаг. 
Сайн дураар буцагчийн дахин нэгдэх төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүн дахин нэгдэх дэмжлэгээр дотоодын дэмжлэг авч болно.

Дахин нэгдэх дэмжлэг гэж юу вэ?

Дахин нэгдэх дэмжлэгийн зорилго нь дахин нэгдэхээр өөрсдийн уугуул нутагт буцаж буй хүмүүст туслах юм. Дотоодын нөхцөл байдал, тэдгээрийн өөрсдийн чадвар болон туршлага, орлого олох хамгийн боломжит арга болон бусад дахин нэгдэх шаардлагыг тодорхойлж сайн дураар буцагчид нутагтаа буцахад туслах зорилгоор ашиг хүртэгчид дахин нэгдэх зааварчилгаа авдаг. Зааварчилгааны хүрээд ЦОУБ ажилчид дахин нэгдэх төлөвлөгөөний бэлтгэлд тусалж болно. Дахин нэгдэх төлөвлөгөө нь бизнес эхлүүлэх, бизнесийн хамтрагч, цалингийн тэтгэмж, ажил дээрх дадлага, хэлний бэлтгэл болон эрүүл мэнд, амьдрах газрын дэмжлэг зэрэг олон сонголтуудын нэгтэй холбоотой хүсэлт гаргагчийн орлого олох болон бусад дахин нэгдэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байх ёстой. Нэгээс олон дахин нэгдэх үйл ажиллагааг сонгох боломжтой.

Гаргаж өгсөн дахин нэгдэх төлөвлөгөөнүүдийг ЦОУБ ажилчид үнэлэх болно. Сонгогдсон төлөвлөгөөнүүдийг бодит болгоход хүсэлт гаргагчийн уугуул нутгийн ЦОУБ ажилчид туслах болно.

Би дахин нэгдэх дэмжлэг авах эрхтэй юу?
Хэрэв та ЦОУБ Унгарын Дэмжлэгтэй Сайн Дураар Буцах, Дахин Нэгдэх болон Мэдээллийн Програмын хүрээнд өөрийн уугуул нутагтаа буцаж байгаа бол Та дахин нэгдэх дэмжлэг авах хүсэлт гаргах эрхтэй. Гаргасан хүсэлтүүдийг ЦОУБ ажилчид үнэлэх ба хүлээн зөвшөөрсөн дахин нэгдэх төлөвлөгөөнүүд дэмжлэг авна.